ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХ
ТӨГС ӨНГӨӨ ОЛ.

Манай систем нь орчин үеийн өнгө судлалын онол дээр суурилан таны төрөлхийн өнгийг Хавар, Зун, Намар, Өвөл гэсэн 4 үндсэн төрөлд 16 бүлэгт ангилж, танд зохих хамгийн шилдэг сонголтуудыг санал болгоно.

Жишээ дэлгэц

Ганцхан зургаар таны гоо үзэсгэлэнгийн нууц кодыг тайлж, хамгийн гэрэлтсэн, үзэсгэлэнтэй төрхийг тань цогцлоох өнгийг гаргахын зэрэгцээ зөвхөн танд зориулагдсан ухаалаг зөвлөмжүүдийг гарган өгнө.

COLOR.MN ТАНД ЮУГААР ТУСЛАХ ВЭ ?

Ухаалаг Оношилгоо

Ухаалаг Оношилгоо

Дэлхийн тэргүүлэх технологи: Бид зөвхөн арьс, үс, нүдний өнгийг бус, харин тэдгээрийн хоорондын нарийн контраст болон таны арьсны "Undertone" (дотоод өнгө)-ийг 98%-ийн нарийвчлалтайгаар тодорхойлно. Энэ нь зүгээр нэг өнгөний төрөл биш, харин таны биеийн онцлогт бүрэн нийцсэн шинжлэх ухаанч оношилгоо юм. Таны гоо үзэсгэлэнгийн нууц одоо ил боллоо.

Хувийн Онцлогийг Тусгасан Палитр

Хувийн Онцлогийг Тусгасан Палитр

Зөвхөн Танд зориулагдсан: Таны оношилгооны үр дүнд үндэслэн, бид танд зохих өнгөнөөс бүрдсэн "Signature Color Palette"-ийг үүсгэнэ. Энэ палитр нь зүгээр нэг өнгөний цуглуулга бус, харин таныг хамгийн гэрэлтсэн, эрч хүчтэй харагдуулах ид шидийн түлхүүр юм. Хувцаслалт, нүүр будалт, үсний өнгө, тэр ч байтугай аксесуарын сонголтод тань ч энэ палитр таныг хөтөлнө.

Нүүр Будалт Болон Хувцаслалтын Мэргэжлийн Зөвлөмж

Нүүр Будалт Болон Хувцаслалтын Мэргэжлийн Зөвлөмж

Таны Personal Color-т тохирох уруулын будаг, суурь крем, тениний өнгөний кодыг санал болгоно. Мөн хувцаслалт дээр анхаарах зүйлс болон танд зохих хувцасны матерал болн хээний төрөл гээд танд хамгийн хэрэгтэй мэдээлэлүүдийг өгөх болно. Та өөрийнхөө хамгийн шилдэг хувилбарыг хялбархан бүтээх болно.

Хувцаслалтын Ухаалаг Туслах

Хувцаслалтын Ухаалаг Туслах

Дэлгүүр хэсэхдээ алдахгүй: Дэлгүүрт явж байхдаа утсаа гаргаж, өөрийн палитраа нээхэд л хангалттай. Хувцасны өнгөтэй тулгаж, танд үнэхээр зохихыг нь сонгоорой. Ирээдүйд бид аппликейшндээ AR (Augmented Reality) технологийг нэвтрүүлж, та хувцсыг өмсөхгүйгээр өөртөө хэрхэн зохиж байгааг харах боломжтой болно. Ухаалаг сонголт хийж, загварлаг төрхөө бүрдүүлээрэй.

Color.mn

ӨӨРИЙНХӨӨ ӨНГӨӨР ГЭРЭЛТ

2 ХОН МИНУТАНД ӨӨРИЙН ГОО САЙХАНАА ТОДОТГОХ ӨНГИЙГ ОЛ

Color.mn апп
Өөрчлөлт

Бид 200 гаруй биометр параметрийг ашиглан таны арьсны пигмент, нүдний болор болон үсний өнгөний нарийн зохицлыг шинжилж танд зохицох хамгийг сайхан өнгийг илэрүүлнэ.

Бусдын таамаглалаар биш, шинжлэх ухааны нарийвчлалаар өөрийгөө тодорхойл. Таныг ямар өнгө гэрэлтүүлэхийг яг одоо мэдэж аваарай.

ХУВИЙН ӨНГӨӨ МЭДСЭНЭЭР ҮҮСЭХ 5 ГОЛ ДАВУУ ТАЛ

ЦАГ ХУГАЦАА БОЛОН САНХҮҮГИЙН ХЭМНЭЛТ

Дэлгүүр хэсэхдээ өөрт зохихгүй өнгөтэй хувцас авч, дараа нь өмсөхгүй шүүгээндээ хадгалах тохиолдол маш их байдаг. Өөрийн палитрыг мэдсэнээр та зөвхөн таныг гэрэлтүүлэх хувцсаа шууд сонгож, ухаалаг худалдан авалт хийх болно.

ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ НЭМЭГДЭНЭ

Зөв сонгосон өнгө нь таны арьсны өнгийг жигд харагдуулж, нүдний тусгалыг тодруулж, ядаргаа болон үрчлээг бүдгэрүүлж харагдуулах шидтэй. Та толинд харах бүртээ өөрийнхөө хамгийн шилдэг хувилбарыг олж харах болно.

НҮҮР БУДАЛТЫН ТӨГС СОНГОЛТ

Уруулын будаг, тень, энгэсэгний өнгө таны арьсны өнгө-той яг таг тохирсноор будалт тань илүү цэвэрхэн, натурал харагдана. Буруу өнгө сонгож цонхигор эсвэл хэт хүнд харагдахаас бүрмөсөн сэргийлнэ

ХАМГИЙН АШИГТАЙ ШҮҮГЭЭ

Capsule Wardrobe буюу Хамгийн ашигтай шүүгээ

Шүүгээнд байгаа хувцсаа илүү олон янзаар хослуулж, өдөр бүр “өмсөх юмгүй” мэдрэмж багасна.

МЭРГЭЖЛИЙН БӨГӨӨД ЗАГВАРЛАГ ХАРАГДАЦ

Ажил хэргийн уулзалт, чухал арга хэмжээ болон болзоонд өөрийн өнгийг ашигласнаар та бусдад илүү эрч хүчтэй, цэгцтэй, гоо зүйн мэдрэмжтэй сэтгэгдэл төрүүлэх болно.